Д.Одбаяр: Замын хөдөлгөөний хэт ачааллын голлох шалтгаан нь дүрэм зөрчдөг жолооч нар байдаг

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяртай Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийн шалтгаан, нөхцөл болон бусад зүйлийн талаар ярилцлаа. -Замын хөдөлгөөний удирдлагын төвийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхгүй юү? -Замын хөдөлгөөний удирдлагын төв 2010 онд ашиглалтад орж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. Нийслэл Улаанбаатар хот төдийгүй Монгол Улсын хэмжээнд гэрлэн дохиог нэг төвөөс удирдан зохион байгуулж, замын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэх чиг үүрэгтэйгээр байгуулагдсан. Улаанбаатар хотын хэмжээнд явган болон автомашины 150 орчим гэрлэн дохионы зохицуулалт, хяналтын, зөрчлийн зэрэг олон чиг үүргийн 200 орчим камерийн тусламжтайгаар өдөр тутмын үйл ажиллагааг 24 цагаар явуулдаг байгууллага. Өдөртөө дунджаар 450 мянга орчим тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд … Continue reading Д.Одбаяр: Замын хөдөлгөөний хэт ачааллын голлох шалтгаан нь дүрэм зөрчдөг жолооч нар байдаг